Гол контент руу очих
Quiz League

Хэрхэн ажилладаг вэ

Түгээмэл асуултууд

Quiz эхлэхээс өмнө та юу мэдэж байвал зохистой вэ гэдгийг дараах асуултуудаас харна уу.

Quiz League гэж юу вэ?

Quiz League бол багууд мэдлэг, ажигч гярхай байдал, багаар ажиллах чадвараа сорьдог долоо хоног бүрийн асуулт хариултын тэмцээн юм.

Тэмцээн ямар форматтай вэ?

Нэг дугаар хоёр хэсэг, зургаан үе, нийт 36 асуулттай. Үе бүр өөрийн сэдэв, форматтай бөгөөд үе тус бүр зургаан асуулттай.

Нэг баг хэдэн хүнтэй вэ?

Нэг баг зургаа хүртэлх гишүүнтэй оролцоно.

Хэзээ, хаана болдог вэ?

Quiz League лхагва гараг бүр Баянгол ресторанд болно. Оролцогчдыг 19:00 цагаас хүлээн авч, эхний асуултыг 20:00 цагт тавина.

Хэрхэн оролцох вэ?

quizleague.mn(https://quizleague.mn/) сайтаар ширээгээ урьдчилан захиалаад, тэмцээний өдөр багаараа ирээрэй. Ширээний тоо хязгаартай.

Оноогоо хаанаас харах вэ?

Тэмцээний үеэр багуудын оноог сайтаас шууд харж болно. Улирлын нийт дүнг https://quizleague.mn/standings хэсгээс үзээрэй.

Улирал хэдэн дугаартай вэ?

Нэг улирал 12 дугаартай. Багийн дугаар бүрт авсан оноо улирлын хүснэгтэд нэмэгдэнэ.

Шагналын сан хэрхэн бүрддэг вэ?

Ширээний хураамжийн 100 хувь тухайн дугаарын шагналын сан болдог.

Ямар багууд шагнал авдаг вэ?

Тэргүүн, дэд, гутгаар байр эзэлсэн багууд болон 4–6 дугаар байрын Contender багууд шагнал авна. Тухайн дугаарын шагналын хэмжээг тэмцээний зарлалаас харна уу.

Тэмцээний дүрэм юу вэ?

Дүрэм энгийн: шударгаар тоглоно, хуулахгүй, хуурахгүй. Хариулт хайхдаа утас, интернэт, ухаалаг төхөөрөмж болон бусдын тусламж ашиглахыг хориглоно. Зайлшгүй утсаа хэрэглэх шаардлагатай бол зохион байгуулагчаас зөвшөөрөл авна. Хуулсан буюу хуурсан багийн шууд тэмцээнээс хасах болно.